fitness
  • 83 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 16 цагийн өмнө

Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судална. Санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ирэх мягмар гарагт УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэнэ. 

Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Заяабал,Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан, Т.Аубакир нар багтжээ.   

Улаанбаатарт авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024.12.04-ний өдрийн тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн юм.  Гэвч энэ шийдвэрийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурсан.

Авто тээврийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 2001 хүртэлх мотортой тээврийн хэрэгсэл хамгийн дээд хэмжээ нь 144 мянган төгрөг татварт төлнө. Уг тээврийн хэрэгслийн цилиндрийн багтаамжийн чадлыг 72 төгрөгөөр үржүүлж төлнө. 

skip-share

2001 хүртэлх мотортой тээврийн хэрэгсэл хамгийн дээд хэмжээ нь 144 мянган төгрөг татварт төлнө.

2001 хүртэлх цилиндрийн багтаамжтай тээврийн хэрэгсэлд ногдох татвар нэг см.куб багтаамж тутамд 72 төгрөг байна. Харин 2001-3001 хүртэлх мотортой тээврийн хэрэгслийн цилиндрийн багтаамж тутамд ногдох татвар 81 төгрөг, 3001 болон түүнээс дээш мотортой бол 99 төгрөг болж нэмэгдсэн.

“Приус 20” автомашин 1500 мотортой гэвэл 2010-2024 оныг хүртэл хэрэгжиж байсан зохицуулалтаар цилиндрийн багтаамжаас шалтгаалсан ногдох татвар 24 төгрөг байсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж буй тарифаар жилд нэг удаа 108.000 төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, 1500 цилиндрийн багтаамжийг 72 төгрөгөөр үржинэ гэсэн үг юм.

Иргэд хуульд заасан хугацаанд буюу тавдугаар сарын 31-нийг дуустал тээврийн хэрэгслийн татварыг төлөх үүрэгтэй. Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй. 

Нийслэлд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй. Үүнээс 331,791 нь татвар төлөгч. Гэвч  228,710 иргэн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлжээ. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн