fitness
  • 83 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 22 цагийн өмнө

 “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэхээр болсон байна. Гэвч газрын асуудал тулгарчээ. Учир нь Ачаа тээврийн хоёр компани нисэх буудалтай зэрэгцүүлээд байшин барьсан байна. Тиймээс Зам тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Дэлгэрсайхан өргөтгөл барих газрын асуудлыг шийдэхээр Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, МИАТ компаниудын төлөөлөлтэй уулзжээ. 

Тэрээр "Харамсалтай нь нисэх буудлыг өргөтгөх газар байхгүй. Ачаа тээврийн хоёр компани нисэх буудалтай зэрэгцүүлээд байшин барьсан. Тэдгээрийг нүүлгэх шаардлагатай гэж саналаа хоёр компанид тавьсан. Газрыг хууль бусаар олгосон, тухайн үеийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцно. Би Японы талтай уулзахдаа уучлалт гуйсан. Нэмж барилга барихгүйгээр,  зүүн баруун тийш өргөтгөх боломжуудыг судалж байна" гэв.   

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэх ажлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага "ЖАЙКА", Японы  “Ориентал Консалтантс Глобаль” компани хариуцах бөгөөд санхүүжилтийг Японы хөнгөлөлттэй зээлээр шийдэх юм.

Нисэх буудлыг өргөтгөх судалгааны урьдчилсан зураг төсөл, нисэх буудлын зүүн, баруун талыг өргөтгөх хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулж дуусжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн