fitness
  • 71 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 7 цагийн өмнө

“Долоогийн бүлэг”-ийн (G7, Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Япон) орнуудын удирдигчдын 51 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт Канадын амралт сувиллын Кананаскис дүүрэгт /Альберта муж/ өнөөдөр эхэлнэ.


Уулзалтад “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдаас гадна, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, Индонезын Ерөнхийлөгч Субианто Прабово нар оролцох төлөвтэй байна.


Бразилын Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум, мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар оролцоно гэдгээ мэдэгджээ. Үүнээс гадна АНЭУ-ын Ерөнхийлөгч Шейх Мохаммед бин Зайед Аль Нахайян, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман Аль Сауд нарыг урьсан байна. 


Уулзалтад оролцогчид олон улсын худалдаа, дэлхийн аюулгүй байдал, “COVID-19” цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүй байдал болон эрүүл мэндийн салбарын асуудлуудад гол анхаарлаа хандуулна гэж дээд хэмжээний уулзалтын цахим хуудсанд мэдээлжээ. 


Түүнчлэн Украины хямрал, Оросын эсрэг хориг арга хэмжээ уулзалтын гол сэдвүүдийн нэг байх төлөвтэй байна. Мөн  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан татварын бодлоготой холбоотойгоор хоёр талын уулзалтууд болж магадгүй байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн