Улаанбурхан өвчний тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар /06.19/ 8455 болоод байна. Үүнээс одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 682, гэрээр 1188, нас баралт 6,хавьтал 63 мянга гаруй хүн байна.
Мөн эмнэлэгт байгаа 682 өвчтөний 88 нь биеийн байдал хүнд байна. Насны бүлгээр авч үзвэл, 10-14 насныхан хамгийн өндөр хувьтай буюу 3771 байгаа бол 0-4 насныхан 1546 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Тодруулах, лавлах зүйл байвал та 72224444, 100 утсанд хандана уу.
Эх сурвалж: ХӨСҮТ