fitness
  • 130 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 10 цагийн өмнө

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг "FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний алтан медалийн төлөө Нидерландын шигшээ багтай тоглож, 15:9-өөр ялагдаж, мөнгөн медалийн эзэд боллоо.  

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний хүрэл медалийн төлөө Польш, Канад улсын эмэгтэй шигшээ баг тоглож, 21:9-ийн харьцаагаар Канад улсын баг хожлоо. 

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Польшийн шигшээ багийг 18:17-гоор хожиж, Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний финалд шалгарлаа.

Дэлхийн аваргын мөнгөн медалийн болзол хангасан монгол охид алтан медалийн төлөө Нидерландын шигшээ багтай өнөөдөр 20.00 цагт тоглоно.

Фотог: Mongolian 3x3 Basketball Association 

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 6-р сарын 29-ний өдрийг дуустал Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна. 

“FIBA 3x3 World Cup 2025” тэмцээнд өнөөдөр Канад-Нидерландын эмэгтэй шигшээ багууд өрсөлдөж, Нидерланд улсын эмэгтэй шигшээ баг ялалт байгуулжээ.

Одоо Монгол- Польшийн шигшээ багийн тоглолт үргэлжилж байна. Ялсан багийг аваргын төлөөх тоглолтод Нидерландын баг хүлээж байна.

ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өчигдөр АНУ-ын шигшээ багийг хожиж, тэмцээний шилдэг дөрөвт шалгарлаа. Манай эмэгтэй баг өнөөдөр 17.25 цагт Польш улсын шигшээ багтай тоглоно. 


Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад болон Монгол Улсын шигшээ тэргүүтэй 27 орны эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг өрсөлдөж байна. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн