fitness
  • 164 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 6 цагийн өмнө

ССАЖЗЯ, СУИС хамтран “Соёлын наадам”-ыг 17 дахь жилдээ зохион байгуулна.


Тулгар төрийн 2234, Их Монгол улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн хүрээнд монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой тус наадмыг энэ сарын 11, 12-нд, “Уяачдын наадам”-ыг энэ сарын 13-нд Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулна. Энэ жилийн хувьд монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийн түгээн дэлгэрүүлэх гэсэн агуулгыг онцолж байна. “Соёлын наадам”-д тус сургуулийн багш, оюутан, төгсөгч зэрэг нийт 160 уран бүтээлч оролцох юм.


СУИС-ийн уран бүтээл инновацын албаны дарга Э.Зулцэцэг, "Монгол хүний бахархал гэдэг бол түүх соёл, өв уламжлал, хэзээ ч өөрчлөгдөшгүй зан заншил юм. Бид ямар ч улсад очсон бахархал, гайхширлыг төрүүлдэг энэхүү өв уламжлалаа залуу хойч үедээ үлдээх үүрэгтэй. Энэ жилийн хувьд монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна. Наадмын үеэр гэр бүл, түүх, соёл, тоглоом наадгай, монгол хэл, ёс суртахуун зэрэг үнэт зүйлсийг харуулсан 9 асар бүтэн өдрийн үйл ажиллагаа явуулна. Тухайлбал, “Гэр бүл” асарт ирснээр угийн бичиг хөтлөх ёсон, холбогдох мэдээлэл, угсаатны бий биелгээний онцлогийн талаар мэдэх боломжтой бол “Эх нутаг” асраас төрийн тахилгат уулсын зураг, тайлбарт үзэсгэлэн, эх нутгийн талаарх ая аялгуу, хөгжмийн бүтээл, уламжлалт тоглоомуудын талаар мэдээлэл авна. Наадамчин олон маань гэр бүлтэйгээ нэг өдрийг уламжлал, ёс заншлаа мэдэж өнгөрүүлэхээс гадна тоглолт үзэх боломжтой” хэмээв.


СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, доктор Ц.Цэвэгсүрэн ярихдаа, “Соёлын наадмаар язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ” тоглолт болон “Морьтны гайхамшигт” үзүүлбэрийг толилуулна. Манай сургуулийн оюутан болон өвлөн уламжлагчдын хамтарсан урлагийн тоглолтод төгсөгчид, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид зочноор оролцоно. Мөн БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн багш оюутнууд оролцож байгаа. Энэ нь гадны уран бүтээлчдэд монголын наадам, нүүдэлчдийн соёл урлагийн онцлогийг таниулах, туршлага хуваалцах, хамтарсан уран бүтээл туурвих зорилготой” хэмээв.


“Монгол эрдэнэ” тоглолтыг энэ сарын 11-ний өдөр 11,14,17 цагт гурван удаа, 12-нд 11,14 цагаас хоёр удаа толилуулах аж.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн