fitness
  • 80 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Даваа гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгаврын төслийг танилцуулсан. Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар уг албан даалгаварт ард иргэдээс санал авч, 100 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу ЕMongolia систем болон 11-11 төвөөр дамжуулж ард иргэдээс санал авч эхэллээ. ЕMongolia системд нэвтэрсэн даруйд санал авах тусгай цонх нээгдэж, иргэн таны саналыг шууд хүлээн авч байна. Харин иргэд, олон нийтэд үйлчлэх 11-11 төв 24 цагийн турш таны саналыг утсаар, цахим шуудан, вэб хуудас, фэйсбүүк чатаар хүлээн авах юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа хуулийн төсөлд санал өгөх D-parliament, нийтийн өргөдөл гомдлын D-petition талбаруудыг үүсгэн байгуулж, иргэдээс санал авах туршлагыг нэвтрүүлсэн. Зөвхөн 100 хоногт хийх ажил гэж хязгаарлахгүйгээр цаашид иргэдээ сонсдог байх, нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч ажиллахад дээрх туршлагыг Засгийн газрын үйл ажиллагаанд тусгахыг Ерөнхий сайд Г.Занданшатар зорьж байгаа юм байна.   

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн