Нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг шинэчлэн засварлах ажил хийж буй. Ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөөний засвар үргэлжилж Хан-Уул дүүргийн уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж байгааг мэдээлэв.
Замыг наймдугаар сарын 2-ны 06:00 цагт нээх тул иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас санууллаа.