fitness
  • 252 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 17 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар "Таны төлсөн татвар бол улсын хамгийн үнэтэй хөрөнгө юм. 

Эхний сайн мэдээ гэвэл НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгоно. Хоёр жилийн өмнө иргэдийн өргөн дэмжлэг авсан энэ санаачилгыг би Ерөнхий сайдын хувиар хэрэгжүүлнэ. Хоёр дахь сайн мэдээ бол 2026 оны улсын төсвийг зөвхөн албан тушаалтнууд биш та бүхэнтэйгээ хамтран боловсруулна. Таны санал хамгийн үнэ цэнтэй" гэв.

Одоо хэрэгжиж буй хуулиар НӨАТ-ын буцаан олголт 2 хувь байна. 

Нэмэгдсэн өртөгт ногдуулсан татвар нь үйлдвэрлэгчээс худалдан авахад төлөх татвар юм. Энэ татварыг үйлдвэрлэгчээс худалдан авагчид хүргүүлсэн нэхэмжлэхээр тусгайд нь харуулдаг. 2024 оны НӨАТ-ын нийт дүн 1.1 их наяд төгрөг байв. Энэ оны эхний хагас жилийн НӨАТ-ын дүн нэг их наяд, 80 тэрбум 300 сая төгрөг байна. 

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр иргэд НӨАТ-ын баримтаа худалдаа үйлчилгээний байгууллагуудаас авах нь нэмэгдэнэ. Учир нь зарим худалдааны байгууллага НӨАТ-тай, НӨАТ-гүй гэх хоёр өөр үнэ тогтоож, татвараас зайлсхийсээр байна.   

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн