fitness
  • 72 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 10 цагийн өмнө

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралд 21 аймаг, есөн дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нар өчигдөр цахимаар оролцжээ.


Хурлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн биелэлтийн танилцуулга, Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар өгсөн акт, албан шаардлагын биелэлтийн танилцуулга, Чингис хаан банк, Капитал банк компани дахь Банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн төлбөрийн барагдуулалтын танилцуулга, сумын байцаагч нар нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системд ажиллаж эхлэх ажлын явц зэрэг асуудлыг хэлэлцэв. Үндэсний аудитын газраас хийсэн аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтэд онцгой анхаарч хэрэгжилтийг ханган, ирэх 10 дугаар сарын 1-нд танилцуулах чиг үүргийг даргын зөвлөлөөс гаргалаа.


Нийгмийн даатгалын байгууллага Капитал банк компани дахь банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банкнаас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн авлагыг төлүүлэхээр шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Капитал банк компани дахь банкны эрх хүлээн авагч 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас нийгмийн даатгалын санд 40.2 тэрбум төгрөгийг барагдуулж /мөнгөн хөрөнгөөр 13.8 тэрбум төгрөг, хөрөнгөөр 26.2 тэрбум төгрөг/, 64.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, харин Чингис хаан банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 16.2 тэрбум төгрөгийг /мөнгөн хөрөнгөөр 11.1 тэрбум төгрөг, хөрөнгөөр 5.07 тэрбум төгрөг/ барагдуулж 87.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.


Нийгмийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр энэ онд 330 суманд нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ирэх 10 дугаар сард сумдад SICOS системийг нэвтрүүлэх туршилтын ажлыг эхлүүлэхээр холбогдох газрууд бэлтгэл ажлаа хангаж байна. Эдгээр ажилтай холбоотой үүсэх асуудлыг тодорхойлж шийдвэрлэн, албан хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга үүрэг болгожээ.


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн