fitness
  • 36 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. “Автомашингүй өдөр”-өөр 7:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, замуудыг хаана.

Үүнд,

  • Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) 
  • Сөүлийн гудамж,
  • Чоймболын гудамж,
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
  • Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж,
  • Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар,
  • Самбуугийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Бага тойруу,
  • Бээжингийн гудамж,
  • Залуучуудын гудамж,
  • Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
  • Чагдаржавын гудамж,
  • С.Зоригийн гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Олимпийн гудамж,
  • Гэндэнгийн гудамж,
  • Д.Чойдогийн гудамж,
  • С.Жамъяан гүний гудамж,
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудыг хаана.

Энэ өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт оруулж байна. Автомашингүй өдөр хязгаарлалтын бүсээс гадуурх замуудад дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тиймээс ирэх бямба гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно гэж ТЦА-наас мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн