Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 13-нд шилжих шөнө Булганы нутгаар, 13-ны өдөр Хэнтий, Сүхбаатарын нутгаар, 14-нд Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо тариа, будаа хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 09-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор өдөртөө Хангай, Хөвсгөл,Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон голын сав газраар бороо, уулаараа нойтон цас орно.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3...+5 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +16...+18 градус дулаан байна.