Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2 настай хүүхэд алга болсон гэх мэдээллийг 20 цаг 40 минутад цагдаагийн байгууллага хүлээн авч, эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.
Ц.Пүрэвсайхан нь цайвар шар царайтай, толгойдоо 10см орчим урттай, хоёр сүлжсэн шаргал өнгийн үстэй, 80см орчим өндөртэй, 18 кг орчим жинтэй, алга болох үедээ хөх өнгийн цамц, хар өнгийн өмд, улаан оруулгатай цагаан өнгийн пүүзтэй явсан байна.
Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн нохойнууд, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж буй.
Одоогоор алга болсон бага насны хүүхэд олдоогүй, иргэдийн төрөл бүрээр таамаглаж байгаа шиг нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж ббайгаа бөгөөд хүүхдийн талаарх мэдээллийг 7038102 дугаарын утсаар төлбөртэй авч байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв