УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран "Өсвөрийн парламент-2025" хөтөлбөрийг "Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе" сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд парламентын боловсрол, хүний эрх, аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэг ойлголт олгож, багаар ажиллах ур чадвар, нөлөөллийн ажлын дадлага, туршлагатай болох юм. Хөтөлбөрт ЕБС-ийн 11-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой. Энэ жилийн хөтөлбөрийн оролцогчдыг орон даяар мессеж санал хураалтаар шалгаруулна. Тодруулбал, мандатын тоогоор харьяа аймаг, дүүрэгтээ хамгийн олон санал авсан 126 оролцогчийг шалгаруулах юм.
Энэ удаагийн хөтөлбөр энэ оны аравдугаар сараас ирэх оны зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрт энэ сарын 12-ны өдрийн 23 цагаас өмнө https://forms.gle/n6XWKKNYonMMDMRG9 холбоосоор бүртгүүлэх аж. Тус хөтөлбөрт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн нийт 456 сурагч хамрагдсан аж.