fitness
  • 499 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-26

“Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) төслийн санхүүжилтээр ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулж байна.

Сургалтад 11 аймгийн 30 сургууль, 9 дүүргийн 15 сургуулийн хоолны мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм. Энэ удаагийн сургалтын үр дүнд

  • Хүүхдийн хооллолтын онцлог, шим тэжээлийн хэрэгцээг зөв үнэлэх арга барил эзэмшинэ.
  • Сургуулийн хоолны газарт эрүүл ахуй, зохистой дадал мөрдүүлэх мэдлэг, ур чадвартай болно.
  • Сургуулийн хоолны газар түгээмэл ашигладаг тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй болно.
  • Тусгай хэрэгцээт хүүхдийн хоолны онцлог, шим тэжээлийн хэрэгцээг үнэлэх арга зүйд суралцана.
  • Батлагдсан норматив зардлаар хэрхэн түүхий эдийн сонголт, тэнцвэртэй шим тэжээллэг хоол бэлтгэх аргад суралцана.

“Боловсролын Дэлхийн Түншлэл” (GPE) Олон Улсын байгууллагын 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа. Төсөл нь

  • Тэгш хамруулан сургах
  • Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ
  • Хосолсон сургалт гэсэн гурван чиглэлээр хэрэгжиж байгаа юм.

Тус төсөл нь 3 жилийн хугацаанд 12 аймаг, 9 дүүргийн зорилтот сургуульд хэрэгжинэ.

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ

Өнөөдөр өдөртөө ялимгүй цас орно

Өнөөдөр өдөртөө ялимгүй цас орно

Өнөөдөр: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын зарим

Монгол Улс, АНУ тээврийн салбарт хамтран ажиллахаар боллоо

Монгол Улс, АНУ тээврийн салбарт хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр

Ариунзул С.
Ариунзул С.