fitness
  • 94 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-10-07

Улаанбаатар хотын цахилгаан, дулааны тогтвортой байдлыг хангахаар Дулааны V цахилгаан станц төсөл хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг боловсруулан, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох уралдаанд  “Митайм интернэйшнл” ХХК шалгарч, гэрээ байгуулаад байна.


Тус станцыг одоогийн Дулааны II станцын үнсэн сангийн талбайд барихаар төлөвлөсөн. Учир нь харилцаа холбоо, авто болон төмөр замын тээврийн дэд бүтэц сайтайгаас гадна түлш, үнс агуулах талбай нь бэлэн байгааг тооцоолжээ. 


"Хөбэй эрчим хүчний судалгаа, зураг төслийн хүрээлэн" нь тус төслийн тоног төхөөрөмж, бүтээцийн зураг төслийг боловсруулахдаа жилийн хамгийн хүйтэн үеийн температур, газар хөдлөлтийн ачааллын үзүүлэлтийг ашиглаж тооцоолсон байна. Мөн нүүрсний хангамжийн хувьд Багануур, Шивээ-Овоогийн уурхайгаас станц хүртэл төмөр замаар тээвэрлэхээр ТЭЗҮ-д тусгажээ. Тус станц нь 340 гкал дулаан, 300 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх юм. Нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, III, IVI хорооллыг дулаанаар хангах төлөвлөгөөтэй юм.


Монгол Улсын эрчим хүчний салбар нь төв, баруун, зүүн болон Алтай-Улиастай гэсэн дөрвөн системээс бүрддэг. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн