Нийслэлийн Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо Сансарын туннелийн зам засвар, шинэчлэлтийн ажил энэ сарын 8-ны өдөр 11:00 цагаас эхэлнэ.
Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлийн автобусны замналд аравдугаар сарын 8-ны 11:00 цагаас эхлэн өөрчлөлт оруулахаар болов.
Энэ замаар зорчдог нийтийн тээврийн Ч:29А, Ч:29Б, Ч:34, Ч:39, Ч:49 чиглэлд өөрчлөлт орох юм. Зам засварын ажил аравдугаар сарын 9-ний өдөр 06:00 цагт дуусна.