fitness
  • 17 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 9 цагийн өмнө

Он гарсаар аравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар 14.042 газар хөдлөлт болжээ.

3.5-5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт 43 удаа болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 26 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий “Байнгын ажиллагаатай дэд зөвлөл”-ийн ээлжит хуралдаанаар эдгээр тоог танилцуулав. 

Байнгын ажиллагаатай дэд зөвлөл нь хот, суурин газрын орон сууц, олон нийтийн зориулалтын барилгын газар хөдлөлтийн чичирхийллийг тэсвэрлэх байдал, чанарыг шалгах, паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг хүчитгэх, буулгаж шинэчлэх, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажилладаг.

Хуралдаанаар  Байнгын ажиллагаатай дэд зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, бат бэх найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргах, паспортжуулах үйл ажиллагааны үр дүн, явц, газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, газар хөдлөлт судлалын чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцсэн гэж ОБЕГ мэдээлэв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн