Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарласан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд сурагчдын “Бие даалтын долоо хоног” эхэлж байгаатай холбогдон бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгааллыг сайжруулах шаардлага үүслээ.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байгаа нь хүүхэд бүрийн аюулгүй байдлыг хамгаалах, орчны эрсдэлээс сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэйг харуулж байна.
Иймд байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ажилтныхаа ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй шийдвэр гаргахыг уриалья.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт: “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасныг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.
Мөн эцэг эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: