fitness
  • 61 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээгээр 2025 оны эхний есдүгээр сард эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1 696.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал 1 728.7 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 201.6 (13.5%) тэрбум төгрөгөөр, зардал 171.7 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал нийт орлогоос 32.5 тэрбум төгрөгөөр давжээ. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын зардал өсөхөд эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал 147.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Улсын хэмжээнд 2025 оны эхний есдүгээр сард эрүүл мэндийн даатгалд 3.2 сая хүн даатгуулсны 2.3 сая нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд, 783.2 мянга нь шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд, 172.1 мянга нь шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд байна хэмээн Үндэстний статистикийн хорооноос мэдээллээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн