"Аравдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө улс орон даяар өвлийн цагийн хуваарьт шилжинэ” гэх мэдээлэл өчигдөр /2025.10.23/ олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Тэгвэл тус мэдээлэл нь ташаа болохыг Засгийн газрын эх сурвалж мэдэгдлээ. Засгийн газрын хуралдаанаар цаг шилжүүлэх тухай хэлэлцээгүй, ямар нэгэн шийдвэр гараагүй аж.
Монгол Улс 1985 оноос өвөл, зуны цагийн хуваарьт шилжих зохицуулалт хийж байгаад 2017 онд зогсоосон. 2025 оны эхээр цагийн хуваарийн шилжилтийг дахин эхлүүлэх тухай яригдаж эхэлсэн ч Засгийн газрын хуралдаанаар дэмжлэг аваагүй билээ.