НИТХ-аас мэдээлснээр ирэх онд нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор 10 орчим шинэ авто замын трасс төлөвлөсөн. Ажлын хүрээнд Яармаг орчимд дараах гол чиглэлүүдэд авто зам барихаар төлөвлөж буй.
Эдгээр замуудыг барьж ашиглалтад оруулснаар Яармагийн төвийн авто замын түгжрэлийг сааруулах, оршин суугчдын зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хотын баруун урд чиглэлийн урсгалыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой аж.
НИТХ-ын дарга А.Баяр, шинэ замуудын трассыг нарийвчилсан зураг төсөлтэй нь хамт хянаж, түгжрэлийг хэдэн хувиар бууруулах нөлөөллийг тооцох, авто замуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж ирэх оны төсөвт тусгах шаардлагатай гэв.
Тус ажилд иргэдийн санал хүсэлтийг тусгах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр үүрэг өгчээ.