fitness
  • 66 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Энэ онд Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженерүүд дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.


НЗДТГ-ын мэдээлснээр, Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сард хааж, хуучин гүүрийг буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Шинэ гүүрийг 6 дугаар сарын 30-нд ашиглалтад оруулсан юм. Гүүрийн бүтээн байгуулалтад "ЗМЗ" компани үндэсний бүтээн байгуулагч аж ахуй нэгж шалгарч дотоодын чадварлаг инженер, техникийн ажилчид ажилласан. Гүүрийг шинэчилж 225 метр урт хос гүүр барьснаар дөрвөн эгнээ авто замаас ирэх ачааллыг гүүрээр саадгүй нэврүүлэх боломж бүрдсэн байна. 


Зайсангийн хуучин гүүрийг 1971 онд 54 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй 2012 онд  ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг 2023 оны 9 дүгээр сард нээсэн байна. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн