fitness
  • 139 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 5 цагийн өмнө

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргалын зөвлөлийн өргөтгөсөн шуурхай хурал өчигдөр /2025.10.30/ боллоо. 

Хуралд 21 аймаг 9 дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нар, хэлтсийн дарга нар цахимаар оролцлоо. Хурлын эхэнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын газрын дарга нар өөрсдийн чиг үүрэгтэй холбоотой мэдээ, мэдээллийг өгч, хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд дээр анхаарч, эрчимжүүлж ажиллахыг сануулсан юм. Үүний дараа Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал дараах  чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

- 2025 оны орлогын төлөвлөгөөний биелэлтэд анхаарч, орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах; 
-  Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэх;
- Албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх;
- Капитал болон Чингис хаан банкны өр төлбөрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэх;
- Салбарын хэмжээнд аль ч шатанд хууль бус үйлдлийн эсрэг байж, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэж ажиллах;

Mөн холбогдох газар хэлтсүүд ажлын явцыг эрчимжүүлж, уялдаа холбоогоо сайжруулж ажиллахыг анхаарууллаа.

Эх сурвалж: НДЕГ


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн