fitness
  • 81 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.


Түүний мэдээлснээр, 2025 онд улсын хэмжээнд 745.1 мянган тонн ургац хураан авчээ. Үүнээс:

Үр тариа 274.1 мянган тонн

Төмс 101.9 мянган тонн,

Хүнсний ногоо 208.6 мянган тонн,

Тэжээлийн ургамал 133.3 мянган тонн,

Тосны ургамал 27.2 мянган тонн байгаа аж. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 503.3 мянган тонноор буюу 40.3 хувиар буурсан үзүүлэлт юм байна.


Тодруулбал, улаанбуудай 34.7, төмс 22.9, хүнсний ногоо 22.0, тэжээлийн ургамал 46, тосны ургамал 49 хувиар буурчээ. Ингэснээр дотоодын ургацаар хүн амын хэрэгцээг хангах түвшин улаанбуудай 62.5, төмсний 76.9, хүнсний ногооны 72.6 хувь байхаар тооцоолж байгаа аж. Ургац буурахад байгалийн хүндрэлтэй нөхцөл нөлөөлснийг албаныхан мэдээлжээ.


Тариалангийн бүс нутгуудад энэ оны 5-7 дугаар сард хур тунадас бага, агаарын дундаж температур 37-39.5 хэм, хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 65-69.6 хэмд хүрчээ. Хөрсний 40 хэмээс дээш халсан өдрийн тоо 7-10 хоногоор үргэлжилж, гантай байсны улмаас ургамлын ургалт муудахын зэрэгцээ усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй үзэгдлүүд тохиолдсон.


Гэвч улаанбуудайн хувьд 8-9 дүгээр сард цаг агаар харьцангуй тогтвортой байсан нь ургацын чанарт эерэгээр нөлөөлж, хураалтыг 7-10 хоногийн өмнө эхлүүлэх боломж олгожээ. Үүний үр дүнд тарианы болц жигд, цавуулаг чанар өндөр гарсан байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн