Өнөөдрийн МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг нэр дэвшүүлэх саналыг УИХ-ын дарга Н.Учрал бүлэгтээ танилцуулжээ.
С.Наранцогт "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирлаар 2022 оны 11-р сарын 30-ноос хойш ажиллаж байгаа бол Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь 2019 оны 11-р сарын 22-ны өдөр томилогдсон буюу 6 дахь жилдээ тус банкны удирдлагаар ажиллаж байна.