Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд боллоо.
Хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Учо хотод зохион байгуулагдсан Олон улсын циркчдийн уралдаанд гуравдугаар байрт шалгарсан "Монгол циркус энтертаймэнт” төвийн уран бүтээлчдэд 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв. Шагналыг 2025 оны батлагдсан төсвөөс гаргана.