Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар иргэн, аж ахуйн нэгжид олгодог байгаль орчны зөвшөөрлийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгох зорилтын хүрээнд тусгай ажлын хэсэг байгуулах тушаал гаргажээ.
Тус ажлын хэсэг нь яамнаас олгож буй нийт 28 нэр төрлийн тусгай болон энгийн зөвшөөрлийн олголтын явцад хийсэн хяналт-шинжилгээ, иргэн, ААН-үүдээс ирсэн санал хүсэлтийг үндэслэн зөвшөөрлийн тогтолцоонд хийх цогц шинэчлэлийг тодорхойлох аж.
Ажлын хэсэг өчигдөр /2025.11.24/-нд хуралдаж, дараах гол чиглэлүүдээр шинэчлэл хийхээр шийдвэрлэв. Үүнд:
Шинэчлэл хэрэгжсэнээр байгаль орчны салбарын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг олон эх сурвалжаас цуглуулах шаардлагагүй болж, нэг нэгдсэн платформоор авах боломж бүрдэх юм. Мөн төрийн үйлчилгээ ил тод, нээлттэй, хурдтай болж, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх хүндрэл, чирэгдэл бодитоор буурахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.