fitness
  • 53 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 44 минутын өмнө

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 хүүхдийн ортой 108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж улсын комисс хүлээж авчээ.

Тус цэцэрлэгийг 2022 онд барилгын стандартын шаардлага хангаагүй гэж үзэн буулгаж, 2024 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж эхэлсэн.

Тодруулбал, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Арвин өргөө констракшн” ажиллаж, 2024 оны 9 дүгээр сард хуучин барилгыг буулгах ажлыг эхлүүлсэн бол шинэ барилгыг 2025 оны 11 дүгээр сард богино хугацаанд барьж, ашиглалтад оруулсан юм.

Чингэлтэй дүүрэг тендер зарлаж, тус цэцэрлэгийн зөөлөн эдлэл, гал тогооны хэрэгсэл, тохижилт, тоног төхөөрөмжийг бүрэн хангасан. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 139 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байгаагаас өнөөдрийн байдлаар 32 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан аж.

Он дуусахаас өмнө 5 сургууль, 5 цэцэрлэг, 4 бага сургуулийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 2026 онд 82 сургууль, цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг ашиглалтад оруулах юм.

Эх сурвалж: НЗДТГ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн