fitness
  • 49 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.

2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар, улсын хэмжээнд эмнэлэгт 3,401 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 89.2% (3,035) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 38.1%-иар нэмэгдсэн байна. Үүнээс амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн 72 эмэгтэй байна. 

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 3,238 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 77.3% (2,502) -ийг эзэлж байна.  Энэ нь өмнөх өдрөөс 37.9%-иар нэмэгджээ.

Улсын хэмжээнд 2,518 ор дэлгэх төлөвлөлт гаргасан. Үүнээс нийслэлд 2,135 орны зохицуулалт хийн дэлгэн ажиллуулж байгаа аж.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн