Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар Ц.Ганзоригийг томилжээ. Ц.Ганзориг нь Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консулын газарт Дэд консулаар дөрвөн жил ажиллаад ирсэн байна.
Тус албан тушаалыг хашиж байсан Ө.Золбаяр нь МАН-ын Нарийн бичгийн даргаар томилогдсон тул ийн шинэ томилгоо хийсэн юм.
Ц.Ганзориг нь 2017 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.