fitness
  • 72 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Бүгд Найрамдах Польш Улсын Варшавын их сургуулийн Ази, Африкийн факультетээс хоёр жил тутамд зохион байгуулдаг Монгол Улс ба монголчууд: Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт монгол судлалын олон улсын V хурал энэ сарын 8-9-нд боллоо.


Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь нээлтийн үеэр Монгол судлалын хөгжил, судалгааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдад баяр хүргэв. Үүний зэрэгцээ Монгол, Польш хоёр улсын хамтын ажиллагаа, түншлэлийн ололт амжилтыг онцлон тэмдэглэж, цаашид эдийн засаг, бизнес, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх өргөн боломжтой хэмээн тэмдэглэсэн юм. Тус хуралд хэл шинжлэл, шашин судлал, археологи, геологи, анагаах ухаан, соёл судлал, антропологи, эдийн засаг, урлаг судлал зэрэг салбарыг хамарсан Польш, Франц, Австри, Унгар, ХБНГУ, Их Британи, БНХАУ, БНЧУ, Бельги, Эстон зэрэг 10 гаруй улсын 70 орчим судлаачийн 59 илтгэлийг хэлэлцлээ.


Хүлээн авалтын үеэр “Монгол аялгуу” хамтлаг, хөөмийч, морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Б.Есөн-Эрдэнэ, ятгачин, морин хуурч Н.Хулан нар уран бүтээлийнхээ дээжээс толилуулав. Түүнчлэн Элчин сайд Н.Оюундарь Краковын Шинжлэх ухааны академийн Архивын захирал, доктор Адам Корчиньскид “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийг гардууллаа. Мөн Польш Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдэд төрийн шагнал гардуулав.


Хурлыг Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ, Варшавын их сургуулийн Ази, Африкийн соёлын салбар, МУИС хамтран зохион байгууллаа гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.


Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн