fitness
  • 57 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

ндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр энэ сарын 29-нд тохиож байна. 


Энэ сарын 29-нд  буюу даваа гарагт “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар бүх нийтээр амрах юм.


Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан түүхтэй.


Монголчуудын байгуулсан Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улс 1911-1919 онд оршин тогтносон. 1911 оны 12 дугаар сарын 30-нд Их хүрээнд “Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар”-ыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан нь Монгол Улсын анхны төрийн сайдууд юм. Гадаад хэргийн яамыг Чин ван Ханддорж, Дотоод хэргийн яамыг Да лам Цэрэнчимэд, Сангийн яамыг Түшээ гүн Чагдаржав, Цэргийн яамыг Засаг бэйс Гомбосүрэн, Шүүх яамыг гүн засаг Намсрай нар хариуцаж, анхны Ерөнхий сайдаар Сайн ноён хан Намнансүрэн томилогдов. Тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Орос Улсаас рублийн зээл хүсэж зэр зэвсэг худалдаж авчээ. Мөн цэргийн мэргэжилтэн урьж Хужирбуланд цэргийн сургууль нээв. Орчин цагийн сургууль байгуулж, Эрхүүд оюутан суралцуулж, сонин бичгийн анхны дугааруудыг хэвлэн гаргажээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн