2025 онд эрх баригч Монгол Ардын Намын даргаар сонгогдсон Ням-Осорын Учрал Улсын Их Хурлын даргаар сонгогдлоо.
Улсын Их Хурлаас Ерөнхий сайдаар ажиллаж байсан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд итгэл үл үзүүлэх шийдвэр гарснаар 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатар томилогдож, шинэ Засгийн газрыг эмхлэн байгууллаа.