fitness
  • 100 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2026-01-05

2025 онд зэсийн ханш шинжээчдийн таамагласнаар 9000 ам.долларыг давж, тонн нь 11.768 ам.доллар болж өсжээ.


Оны эхэнд зэсийн үнэ тонн нь дунджаар 8919 ам.доллар байсан. Тэгвэл хоёрдугаар сараас нэг тонн нь 9329 ам.долларт хүрч, улмаар оны төгсгөлд 2025 оны төсөөлсөн үнэд хүрснээр өсөлтөөр өндөрлөсөн байна. Зэсийн үнэ 2025 оны арилжааны сүүлийн өдөр 1.1 хувиар буурч хаасан ч 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй дүн гарав.


Ойрын хугацаандаа тус металлын нийлүүлэлтийн хомсдол нэмэгдсэнээр цаашид эрэлт нь үйлдвэрлэлээс давах хүлээлт үнэ өсөхөд гол түлхэц болж байгаа аж. 2025 онд зэсийн ханш 42 хувиар эрчимжсэнээр Лондоны Металлын бирж дээрх хамгийн сайн гүйцэтгэлтэй аж үйлдвэрийн металлаар нэрлэгджээ. Зэсийн хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралтай холбоотой ойрын хугацааны эрэлтийн төлөвт эргэлзээ үүсгэж байгаа юм. Хэдий тийм боловч олон улсад эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор эрэлт нэмэгдэх төсөөллөөр зэсийн ханш өсөлтийн эрчээ хадгалсаар байна.


Тэгвэл 2026 оны хоёрдугаар улирал гэхэд уг металлын үнэ 13 мянган ам.долларт хүрэх таамгийг шинжээчид дэвшүүлсэн бөгөөд савалгаатай байх төлөв ажиглагджээ. Мөн шинжээчид 2026 он гэхэд 450 мянган тонн зэсийн нийлүүлэлтийн дутагдал үүсэж болзошгүйг анхааруулав.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн