fitness
  • 102 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2026-01-07

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.06/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа болон  яаралтай тусламжийн нэгдсэн 112 дугаарлалтад шилжих бэлтгэл ажлын хүрээнд  зохион байгуулагдаж буй ажил, арга хэмжээтэй танилцлаа.

Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.  

Улсын хэмжээнд яаралтай тусламжийн нэгдсэн 112 дугаарлалттай болсноор гэмт хэрэг, зөрчил, гол, үер усны аюул, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дуудлагыг ямар ч үед (үүрэн холбооны сүлжээ үл харгалзан), хаанаас ч цаг алдалгүй хүлээн авах, тусламж үзүүлэх боломж бүрдэх юм. 

112 тусгай дугаарт шилжсэнээр дүрст дуудлага хийх, байршил тогтоох (дуудлага өгсөн иргэний зөвшөөрлийн дагуу), мессеж дуудлага авах, гадаадын иргэдээс дөрвөн хэл дээр дуудлага хүлээн авах, анхны тусламжийн видео зөвлөгөө өгнө.

Мөн гар утасны 102 апплекэйшн ашиглан дуудлага өгөх зэрэг 6 төрлийн боломж нээгдэхээс гадна цагдаа, онцгой байдал, эмнэлэг, уулууд дахь холбооны тулгуур цэгүүдийг шилэн кабелиар холбох ажлуудыг хийж байгаа аж.
   
Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь өдөрт дунджаар 8500 дуудлага, жилд 3 сая гаруй дуудлага мэдээлэл хийгдэж байна.

Эх сурвалж: ХЗДХЯ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн