fitness
  • 13 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө
УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд хийх хяналт, шалгалтын асуудлаар Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Монголбанкны рөнхийлөгч С.Наранцогт нартай уулзаж тодорхой чиглэл өглөө.
Төв банк 700 гаруй орон тоотой байгаа учраас бүтцийг шинэчилж, давхардсан орон тоог хасах чиглэлийг С.Наранцогт ерөнхийлөгчид өгсөн бол Ерөнхий аудитор С.Магнайсүрэнд Төв банкинд аудит оруулах чиглэлийг өглөө.
УИХ-ын дарга Н.Учрал хэлэхдээ "Монголбанк 10 их наядын алдагдалтай байна. Таван жилийн өмнө 400 хүнтэй ажиллаж болдог байсан бол бараг 2 дахин нэмэгдсэн. Хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлж шаардлагагүй орон тоог бууруул. Мөн Монголбанк аудит хийх хүсэлтээ гаргаж аудит хийлгэ. Ерөнхий аудит Монголбанкинд шалгалт оруул. Шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүл. Үнэхээр замбараагүй мөнгө төгрөг хэвлэсэн бол шалгуул" гэсэн юм.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн