Энэ жилийн Цагаан сарын битүүний өдөр хоёрдугаар сарын 17-ны Мягмар гарагт таарч буй.
Харин Засгийн газраас битүүнд амарч, хоёрдугаар сарын 28-ны Бямба гарагт шилжүүлэн ажиллах эсэх талаарх санал асуулгыг EMongolia системээр авч байна. Уг санал асуулга нэгдүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 20-ны 23:59 цагт хаагдахаар байсан ч сунгаж, 25-ны 23:59 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болжээ.