АРЬСАА ХАМГААЛАХ
Өвлийн улирлыг дулаан бөгөөд эрүүл даван туулахад арьсаа ч бас мартаж болохгүй.
- Шүршүүрт орох хугацаагаа богиносго. Шүршүүрт орж дуусмагцаа биеэ хуурай болтол нь арчиж, үсээ сайн хатааж байж гарна. Ингэснээр та цэвэрхэн бөгөөд гадаа орчинд бага даарахад тусалдаг байна.
- Хүзүүний ар болон, нурууны доод хэсгээр дулаан мэдрэгч рецепторууд хамгийн их байдаг бөгөөд эдгээр хэсгүүд биеийн бусад хэсгүүдээс илүү хүйтнийг мэдэрдэг. Тиймээс ороолт зүүж, аль болох бүсэлхий давсан урттай гадуур хувцас болон өндөр суудалтай өмд өмсөх хэрэгтэй.
- Бээлийгээ давхарлах өмсөх. Том нэхээстэй эсвэл ноолууран бээлийний дотор хуруутай нимгэн бээлий өмсөх. Та гадаа орчинд утсаа шалгах болон гарын ажиллагаа шаардагдсан үйлдлүүдийг хийх зайлшгүй нөхцөл тулгарвал зузаан бээлийгээ тайлаад л хуруутай бээлийтэйгээ даарахгүйгээр хийж гүйцэтгэх боломжтой болно.

ХУВЦСАА ДАВХАРЛАЖ ӨМСӨХ
Хэдий чинээ таны арьс гадаад орчноос тусгаарлагдана төдий чинээ дулаан байх болно. Олон улсын мэргэжилтнүүд өвлийн улиралд хамгийн багадаа 3 давхар байдаг.
Хүүхдүүдийн хувьд томчуудыг бодвол дулаанаа амархан алддаг учир 1–2 давхараар зузаан хувцаслахыг зөвлөж байна.
ДОТУУР ХУВЦАС
Дотуур хувцас биднийг дулаан байхад гол нөлөө үзүүлдэг ажээ. Аль ч улиралд нийлэг материалтай дотуур хувцас тохиромжтой бөгөөд энэ нь чийг даахгүй, биеийг хуурай байлгадаг учир биеийн үндсэн хэмийг тогтвортой хэмжээнд байлгахад тусалдаг.
Хүйтний улиралд улиралд даавуун материалтай дотуур хувцаснаас зайлсхийх хэрэгтэйг анхаараарай. Мөн хэмжээний хувьд хүйтний улирла
ЦАМЦ, ӨМД, ТРИКО, ЮБКА
Хоёр дахь давхар хувцас нь дулаан агаарыг биетэй аль болох ойр байлгаж, дулааныг гадагш алдахгүй байх зориулалттай.
- Цамц, өмдний материал нийлэг, ноосон байх нь тохиромжтой.
- Мөн трико болон ноосон өмдийг сонгохдоо утасны ширхэгийн голч 100 ден байх нь тохиромжтой. Хэрэв таны трико, ноосон өмд хангалттай зузаан биш бол давхарлаж өмсөх нь зүйтэй гэдгийг санаарай.
- Юбканы хувьд ноосон, савхин материалтай байх нь гаднаас хүйтэн агаарыг нэвтрүүлдэггүй, өвлийн улиралд ч загварлаг байх боломжийг охид, бүсгүйчүүдэд олгодог давуу талтай.
ГАДУУР ХУВЦАС
Гадуур хувцас нь өвлийн жавраас хамгаалах хуяг дуулгын үүргийг гүйцэтгэнэ. Хамгийн чухал үзүүлэлт бол агаарын солилцоог сайн хангадаг байх юм. Агаарын солилцоо муу явуулдаг гадуур хувцас нь биеийг хөлөргөж, улам дааруулдаг сул талтай. Өвлийн улиралд утаа, цастай нөхцөлд үзэгдэх орчин багасдаг учир аль болох тод өнгийн гадуур хувцас сонгохыг зөвлөж байна.