Монголын бурхан шашинтны төв "Гандантэгчэнлин" хийдийн тэргүүн хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж 2-р сарын 24-ний өдөр буюу билгийн тооллын шинийн 7-нд сүсэгтэн олонд зориулан Тэгчэн сожин болон Цагаан Дарь эхийн лүн айлдан соёрхоно.
Энэ буян номын үйлийг маргааш 07.00-09.00 цагт "Батцагаан" цогчэн дуганд хийх бөгөөд сүсэгтэн олныг морилон ирж өргөнөөр оролцохыг тус хийдээс урив. 