fitness
  • 45 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 10 цагийн өмнө

Байгалийн нөхөн сэргээгдэх баялаг болох хуш модны самрыг түүх, ашиглах, бэлтгэх хэмжээг тогтоох тухай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 9 дүгээр сард гаргасан тушаал бий. Иймд нэгэнт батлагдсан шийдвэр нь мэргэжлийн байгууллагуудын судалгаа, үнэлгээнд тулгуурласан байдаг тул хэн нэгний хүсэлт, ашиг сонирхлоор өөрчлөгдөх ёсгүй.

Тушаалд зааснаар 7 аймгийн 20 гаруй сумын нутаг дэвсгэрт самрын нөөцийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тодорхой дээд хэмжээнд тогтоож, зохистой ашиглах зохицуулалтыг тусгасан. Самрын нөөцийг судалгаатай, үндэслэлтэй ашиглах нь байгалийн сэргэн төлжих чадварыг хамгаалж, ирээдүй үеийн хүртэх эрхийг хадгална.

Мөн сайдын 2024 оны А/737 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах” журамд самрын ургац, нөөцийн мэдээлэл цуглуулах, санал дүгнэлт боловсруулах, хугацаанд нь төв байгууллагад хүргүүлэх үе шатыг тодорхой тогтоосон. Энэ хүрээнд:

  • Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд орон нутгийн ойн анги дуудлага худалдаа зохион байгуулна.
  • Ахуйн зориулалтаар иргэнд 1 удаа 50 кг хүртэл түүх зөвшөөрөл олгох зохицуулалт үйлчилнэ.

Иймд журамд заасан хугацаанд мэдээллээ бүрэн ирүүлж, самрын нөөцийг судалгаа-дүгнэлтэд тулгуурлан зохистой ашиглах нь чухал. Төрийн шийдвэрт хувийн ашиг сонирхол халдах ёсгүй бөгөөд байгалийн баялгийг хамгаалах нь хамтын үүрэг юм.

Мөн аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь ойн ангиудаас ирүүлсэн нөөц ашиглалтын мэдээ, тайланг нэгтгэн тухайн оны 03 дугаар сарын 15-ны дотор, нөхөн сэргээлт хийсэн ажлын тайланг гуравдугаар сарын 20-ны дотор Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр журамд тусгасан байна.

Эх сурвалж: Ойн газар

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн