fitness
  • 66 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Олон улсын хэмжээнд Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан М, Ц нарыг Казахстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг энэ сарын 10-ны өдөр гүйцэтгэжээ. Тодруулбал, М нь өмнө нь удаа дараа ял, шийтгэл хүлээж байсан бөгөөд 2024 онд бусдын эрүүл мэндэд санаатайгаар хүнд хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байжээ. Харин Ц нь төрийн тусгай албанд ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх хэрэгт холбогдон шалгуулж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байна. Тэдний байршлыг Монгол Улсын цагдаагийн байгууллага Казахстан улсын Интерполын нэгжтэй хамтран явуулсан тусгай ажиллагааны үр дүнд тогтоож, баривчилжээ. Одоогоор дээрх этгээдүүдийг Монгол Улсад шилжүүлэн авчирч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн