УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Тэрээр,
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлэн татах хуулийн төслийг УИХ-д өргөн барив. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх ёстой гэдэгтэй би санал нийлнэ. Үүнийг хоёр гараа өргөөд уухайлан дэмжинэ.
Гагцхүү хэрэгжүүлэх арга зам дээр нь зөрчил үүсдэг. Зөвхөн ёс зүйн асуудлаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахыг Үндэсний эвсэл эсэргүүцэж, би мэдэгдэл хийсэн. Гэтэл хуулийн төслийн агуулгыг эсэргүүцэж, Ерөнхийлөгчтэй зөрчилдөж буй мэтээр мэдээлэв.
Төр иргэдийн итгэлийг алдсан нь яах аргагүй үнэн. Үүнтэй маргахгүй. УИХ-ын гишүүдийн зарим авир, үг, үйлдэл үнэхээр уур бухимдал төрүүлдэг. Төр гэдэг нь зөвхөн УИХ-ын гишүүд биш. Төрийн өндөр албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгаалалт, хязгаарлалт, хяналт, хариуцлагын тухай хуулийг өргөн барина. Хуулийн үзэвл баримтлалыг боловсруулсан.
Зөвхөн парламентын гишүүдийн ёс зүйг ярьж болохгүй. АТГ, ҮХЦ, Дээд шүүх улс төрийн зорилгоор хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг шүү дээ.
Энэ хууль хэрэгжсэнээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга гэх мэт томилогдсон, сонгогдсон нийт 50 өндөр албан тушаалтны эрхийг хамгаална. Мөн үйл ажиллагаанд нь хяналт тавина. Хууль зөрчсөн бол хариуцлага тооцох, албан тушаалаас буусны дараа эрх зүйн хязгаарлалт хийх нь хуулийн гол агуулга юм.
Үүнийг дагаад хоёр хуулийг шинээр өргөн барина. Энэ хууль Ерөнхийлөгчийг ч хамарна. Энэ сарын 20-ны баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана. Энэ хурлаар хуулийн төслөө танилцуулна.
Үндэсний эвсэл УИХ-д цөөн суудалтай, бүлэггүй тул УИХ-ын дэгийн тухай хуулиар олгосон эрхийг эдлэх боломжгүй. Иймд УИХ-ын дарга Н.Учрал дэмжиж, манлайлан оролцоосой гэж хүсэж байна. МАН, АН-ын бүлэгт мөн танилцуулна.
Үндсэн хуулийн зорилго нь иргэдийн итгэлийг олж авах, өндөр албан тушаалтнууд хяналттай бөгөөд хариуцлагатай байх. Үүний үр дүнд ардчилсан парламент бэхэжнэ. Буруутай этгээдэд хариуцлага тооцох үе шатуудыг хуульд нарийвчлан заана. Авлигаас урьдчилан сэргийлнэ.
Зөвхөн парламентын гишүүдийн ёс зүйг ярьж болохгүй. АТГ, ҮХЦ, Дээд шүүх улс төрийн зорилгоор хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг шүү дээ. Хамгийн сүүлийн жишээ нь Н.Алтанхуягийн эсрэг гаргасан шүүхийн шийдвэр. Энэ хүнийг огцруулах ажлын хэсгийг би ахалсан тул надад дургүй. Өрөөнд нь миний нэртэй жааз байдаг гэсэн.
Гэхдээ би өөрөө энэ зовлонг үзсэн тул өмөөрөхөөс өөр аргагүй. 2020.04.18-нд би МАН-аас хөөгдсөний дараа Сонгуулийн ерөнхий хороо намайг бие даагчаар бүртгэж авсан. Гэтэл маргааш нь буюу 04.29-нд надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Надад танилцуулахгүйгээр, надаас гэрчийн мэдүүлэг авалгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн. Юу болсныг та нар мэднэ,бариад хорьчихсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуулийн төслөө татах хэрэгтэй.
Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Г.Занданшатарын Засгийн газар гэдэг ч том боос нь Ерөнхийлөгч шүү дээ. Иймээс би Засгийн газарт орж ажиллаагүй. Мөн надад санал болгосон сайдын салбарыг би мэдэхгүй гэв.