fitness
  • 20 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Та төрийн мэдээллийн нэгдсэн систем Е-Mongolia платформаар дамжуулан төрийн үйлчилгээг сайжруулах, төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилт зэрэг өөрт тулгамдаж буй асуудал, санал хүсэлтээ ирүүлж, төрийн аудитын үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Иймд 2027 оны аудитын сэдэв сонгоход идэвхтэй оролцохыг иргэдэд уриаллаа. 
  
Төрийн аудитын байгууллага ирэх онд бодлогоор гүйцэтгэх аудитын сэдвийн судалгааг эхлүүлжээ. Иргэд, олон нийтийн анхааралд байгаа, үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудалд үндэслэн Төрийн аудитын байгууллагаас бодлогоор гүйцэтгэх аудитын сэдвийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулж, батлуулдаг. 

Тус байгууллагын судалгаагаар 2025 онд иргэдээс орон сууцны халаалт, ус дулаан, цахилгаан хангамжийн доголдол, дундын шугам сүлжээ болон "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн нэгж хувьцаа, ногдол ашигтай холбоотой асуудлаарх саналууд давамгайлжээ. 

Төрийн аудитын байгууллагаас 2026 онд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн бэлэн байдал, хэрэглэгчдийг дулаанаар хангах, түгээх үйл ажиллагааны үр дүн” болон ““Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалт, хууль тогтоомжийн хэрэгжилт”-д аудит хийхээр сонгож, аудитыг эхлүүлсэн байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн