fitness
  • 61 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

"Баялагтаа эзэн Монгол" сэдвээрх санал асуулгыг улс даяар явуулна гэж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр мэдэгдэв.

Тэрээр, Зөвлөлдөх санал асуулгыг ирэх сард явуулна гээд санал асуулгын хамрах хүрээ, хязгаарыг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулав. 

Хотын дарга асан Э.Бат-Үүл, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Л.Төр-Од, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Намсрайн Батнасан, УИХ-ын гишүүн асан Дулбаагийн Алтай, Данзангийн Лүндээжанцан, хамба лам Дэмбэрэлийн Чойжамц, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Баатаржавын Лхагважав, Равдандоржийн Хатансайхан, Наваанпэрэнлэйн Жанцан нарын 9 хүн өөрсдийн ажиллах болжээ. Энэ зөвлөл ойрын үед хуралдаж, санал асуулгын асуултыг боловсруулна.  

Нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад 43 иргэн хүсэлтээ өгсөн байна.   

Санал асуулгын зорилго нь Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд иргэдтэй зөвшилцөх. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийн өгөөжийн дийлэнхийг иргэд тэгш, шударгаар хүртэхээр заасан.          
Харамсалтай нь иргэд өгөөжийн дийлэнхийг хүртэж чадахгүй, тодорхой хэмжээгээр хүртэж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд ард түмэнтэй зөвлөлдөнө. 

2007 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж, стратегийн ордуудын 34-50 хувийг төр эзэмшихээр заасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл, сүүлийн 20 жилд энэ  асуудал шийдэгдээгүй. Бид өгөөжийн 60 хувийг иргэдэд хүртээх ажлыг эхлүүлсэн гэж С.Бямбацогт дарга онцлов. Тэрээр цааш нь, Үндсэн хуулийн заалтыг амилуулахаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталсан юм.

Энэ дагуу АМНАТ-ын 65 хувийг ирээдүйдээ хадгалдаг. 35 хувийг улсын төсөв рүү оруулдаг. Өнөөдөр бид уул уурхайн компаниудын 34 хувиас л өгөөж хүртэж байна. 

Ирээдүйн өв санд 6 их наяд төгрөг, Хуримтлалын санд нэг их наяд төгрөг хадгалж байна. Хуримтлалын сангийн мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулдаг. Энэ хоёр сангийн зөрүү нь 5 их наяд төгрөг байна. Иргэд өгөөжийг тэгш хүртэх зарчим алдагдсан тул санал асуулга явуулна. 

Иргэн бүр Хуримтлалын санд данстай болсон. Энэ дансанд 175 мянган төгрөг бий. Үүнийг хэрхэн арвижуулахыг шийднэ гэв. Манай улсад өмнө нь хоёр удаа зөвлөлдөх санал асуулга явуулсан. Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-д энэ сэдвээр судалгаа хийсэн юм.         

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн