Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд долоо хоногийн турш тоглолтоо үнэ төлбөргүй толилуулна.
Тодруулбал “Циркийн 7 хоног” арга хэмжээ энэ жил хоёр дахь удаагаа болох бөгөөд дөрөвдүгээр сарын 22-ноос эхлэн өдөрт гурван удаа тоглох аж.
Иргэдэд зориулан циркийн гайхамшгийг үнэ төлбөргүй хүргэхээр циркийн уран бүтээлчид бэлтгэлээ базааж эхэлжээ.