fitness
  • 46 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан болжээ.

Үүгээр НИТХ-ын ээлжит бус XII хуралдааныг 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 11:00 цаг товлов. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх аж. 

Ташрамд мэдээлэхэд, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  56 дугаар зүйлд “Засаг дарга, түүнийг томилох” тухай заасан байгаа. Хуульд Ерөнхий сайд өөрийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргасан бол НИТХ-д  нэн даруй мэдэгдэж, хурал 15 хоногийн дотор Засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ гэж заажээ.

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна:

  • Дээд боловсролтой;
  • Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан;
  • Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
  • Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
  • Ялгүй байх.

Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна. Үүнд:

  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлэг, түүнчлэн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч дээр дурдсан шаардлагыг хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана.
  • Улмаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.
  • Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх юм.
  • Нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд томилно. Мөн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно. Хэрэв томилохоос татгалзсан тохиолдолд дахин нэр дэвшүүлнэ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн