fitness
  • 53 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

ЖАЙКА-гийн Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй шүд цоорлоос урьдчилан сэргийлэх төслийн шүдний үзлэгийг есдүгээр сарын 22, 23-нд Улаанбаатарын есөн сургууль болон орон нутгийн таван сургуульд зохион байгуулжээ.

Үзлэгт Японоос шүдний эмч, шүдний эрүүл ахуйч зэрэг 19 мэргэжилтэн оролцсон байна.

Тус төсөл энэ оны хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд Улаанбаатарын есөн дүүрэг болон Дархан, Эрдэнэт, Алтай, Сайншанд, Чойбалсан хотод гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар сургуульд хоёр өдрийн хугацаанд 156 сурагчийг үзлэгт хамруулж, багш нарт фтортой уусмалаар ам зайлуулах болон шүдний өнгөр шалгах, зөв угаах аргыг заасан байна.

Тус сургуулийн сурагчид аравдугаар сарын 1-нээс үдийн цайны дараа зориулалтын шүд угаах буланг ашиглан шүдээ тогтмол угааж эхлэх аж.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн