fitness
  • 132 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-14

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог. 

Энэ хичээлийн жилд автобусны хөнгөлөлтийн эрхтэй картын захиалгыг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор есдүгээр сарын 14-нөөс эхлэн цахимаар авдаг боллоо.

Ингэхдээ зөвхөн их, дээд сургуулийн дэд бакалаврын /дипломын/ болон бакалаврын өдрийн ангид шинээр элсэн суралцагчид, анх удаа уг картыг авах гэж байгаа тохиолдолд цахимаар захиалах боломжтой. Шаардлага хангасан оюутнууд E-Mongolia гар утасны аппликэйшн болон e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиалах юм. 

Автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан оюутан дахин захиалахдаа Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандах шаардлагатай. Харин оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандан мэдээллээ шалгуулна. Мөн хөнгөлөлттэй карттай оюутнууд Umoney карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүд болон их, дээд сургуулиудад ажиллах явуулын цэг дээр очиж картаа идэвхжүүлэх юм.

Бусад мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК 6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК 6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны

Бага зардлаар, бодлого уралдуулдаг "Сонгуулийн эрхзүйн орчин"-ыг бүрдүүлнэ

Бага зардлаар, бодлого уралдуулдаг "Сонгуулийн эрхзүйн орчин"-ыг бүрдүүлнэ

Улс төрийн намууд өчигдөр Төрийн ордонд “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурал дээр цугларлаа. Туулай

Чинбаяр Б.
Чинбаяр Б.