УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн Чандмань сумын ерөнхий боловсролын сургуульд спорт заал барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдлээ.
Тэрбээр орон нутагт ажиллах үеэрээ иргэд, сургуулийн хамт олны зүгээс тавьсан хүсэлтийн дагуу уг бүтээн байгуулалтын санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгасан гэдгээ илэрхийлсэн байна.
Энэхүү спорт заал ашиглалтад орсноор тус сумын сурагчид биеийн тамирын хичээлээ стандартын шаардлага хангасан, дулаан, аюулгүй орчинд хичээллэх боломж бүрдэхийн зэрэгцээ орон нутгийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл сайжрах юм.